Гөрөөчин Пүрэв гуайнд Жав гэх хархүү иржээ. Гартаам манан хөөргөө сунган амар мэдээд
-Танд боохойн шөрмөс бий юу? гэхэд анчин өвгөний царай хувисхийн
-Чи түүгээр яах гээв.
-Суран бугуйлаа алдчихлаа. Ядаж байтал унаагаа юүлэх идэшээ бэлдэх гээд хэрэг мундахгүй юм
-Тэр дэмий. Араа дааж чадахгүй бол хараал нь эргээд өөр дээр чинь тусдаг юм. Гээд хөөрөгний толгойг чангалаад буцаав.
Жав тэндээс гараад "өгөр өвгөн юундаа хармладаг байна гэж өөртөө хэлэн. Наян данчаадын пүүсээс төө хэрээний шөрмөс багагүй үнээр аваад харив. Хадганд боосон нөгөөх юмаа гаргаад амандаа жаал юм шившин шатаалаа улаан гал нь унтарч уугисан утаа нь хамар цоргиулхад Жав нүд бахтайн аргагүй гялалзаж байлаа. Хэдхэн хормын дараа хүү нь авдарын араас мөнөөх бугуйлыг олон аавдаа авчирч үзүүлхэд Жав долоо хэмжиж нэг огтлоогүйдээ харамсан амаа дарах гээд чадсангүй өөрийгөө алгадчихав.
Search This Blog
Sunday, August 20, 2017
Чонын шөрмөс
Labels:
УРАН ЗОХИОЛ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment